Нярай хүүхдийн түнх амьдралын эхний 6 сар хурдацтай өгч хөгждөг учир түнхний мултралаас сэргийлэх зөв өлгийдөлт, зөв тэврэлт, үүргэвчний аюулгүй байдлыг чухалчлан авч үзэхийг олон улсын түнхний хөгжлийн нийгэмлэгээс зөвлөдөг.
Нярайг ямар ч төрлийн үүргэвч, ороолтонд үүрсэн бай хүүхдийн түнх М хэлбэрт буюу өвдөг түнхний үеэр нугарсан байрлалд байх нь хамгийн зөв бөгөөд аюулгүй юм.
Хөл доош унжсан байрлалд байх нь түнхний мултралд хүргэх эрсдэлтэй тул та хүүхдийн үүргэвч сонгохдоо хүүхдийн хөл М хэлбэрт орж байгаа эсэхийг анзаараарай.