🎈Имж эх ороолт ямар давуу талтай вэ?
1.Төрсөн цагаас эхлэн хэрэглэж болдогоороо бусад үүргэвчээс давуу талтай.
2.Хүүхдийг босоо байрлалд тэвэрснээр гадаад орчинтой харьцах боломжийг олгож тархины хөгжлийг дэмждэг.
3.Том хүн биеийн дулаанаа хадгалах чадвартай байдаг бол нярай тийм чадваргүй, маш амархан даарч, халууцаж байдаг. Хүүхэд даарвал маш амархан биеийн байдал муудна. Хүүхдийг тохиромжтой дулаантай байлгах хамгийн зөв арга нь нүцгэн биеэр нь имж эх асаргаа хийх юм.
4.Гэдэс дүүрэх, гулгих, цанх татах зовиурыг бууруулдаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.
5.Хүүхдийн түнхний мултралаас сэргийлэх хамгийн чухал байрлал нь ургийн байрлал буюу хөлийг W хэлбэрт байлгах явдал юм. Имж эх асаргааны бас нэг давуу тал нь түнхний мултралаас сэргийлнэ.
6.Ээж нь хүүхдээ имж эх асаргаагаар тэврэхэд окситоцин дааврын ялгарал ихсэж хөхний сүүний гарц сайжирна.
7.Ээжийнхээ зүрхний цохилтийг сонсож таатай байрлалдаа тэврүүлснээр бяцхан үрсийн маань зан төлөвт эерэгээр нөлөөлж тайвшруулдаг.
8.Зөөлөн даавуу тул ээж болон хүүхдийн нуруу биед ачаалал өгөхгүй.
9.Гэр бүлийн бусад гишүүд аав, эмээ, өвөө хэрэглэж болно.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой